Цаг үеийн мэдээ

Төв сайхан нутгаас Улсын аварга тариаланч хамт олноор шалгарсан Төв аймгийн Эрдэнэсант сумын "Буянт төв" ХХК-ийн хамт олонд шагналыг нь гардууллаа. Шагналыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал гардуулав.

С.Эрдэнэсувд захиралтай "Буянт төв" ХХК нь 2008 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн 3500 га эргэлтийн талбайд газар тариалан, үрийн аж ахуйн чиглэлээр тогтвор той үйл ажиллагаа явуулж байна. 

Тус компани нь 2023 онд орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан хоногт 12-18 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны аргаар боловсруулсан /Экструдер/ хүчитгэсэн хорголжин тэжээлийн үйлдвэр байгуулж, 3 аймгийн 13 сумдын малчдад нийлүүлэх зорилготой ажиллаж байгаа юм.

"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг бүтээлчээр хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, газар тариалангийн салбарт техник технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, аймаг орон нутгаа хөгжүүлэх ажлыг байр нэмэгдүүлэх үйлсэд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа "Буянт төв" ХХК-ийн бүтээлч хамт олонд баяр хүргэе.

Айлчлан ирж буй XVII жарны модон луу жилдээ арвин их ургацтай, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөл өргөе. 🇲🇳

Төв сайхан нутагт минь ургац арвин байг!