Цаг үеийн мэдээ

Хонь: Өнөөдөр шударга үнэний төлөө тэмцэх хүсэл их байна. Гэхдээ хэрүүл маргаан, чимээ шуугианаас хол байхын хичээ. Тэвчээргүй түргэн зангаасаа болж нөхцөл байдлыг хурцатгаж мэднэ. Эрүүл мэндийн байдал бага зэрэг тавгүйтнэ. Сэтгэл санаа ганцаардах мэдрэмж авах магадлалтай. Хайртай хүмүүсийнхээ хажууд байхыг хичээгээрэй.

Үхэр: Санамсаргүй хүмүүстэй өнөөдөр уулзаж болно. Энэ уулзалт гэнэтийн байх ч ирээдүйд чухал ач холбогдолтой байж чадна. Биеэ хэт тоох, тэвчээргүй зан гаргах зэрэг нь таныг эрсдэлтэй байдал руу хөтөлж байна. Одоо л ухаарахгүй бол бүх зүйл дууссаны дараа хожимдох болно. Танд од эрхэс зарим нэгэн сорилт илгээж болзошгүй юм.

Ихэр: Нөхцөл байдал өөрчлөлт шинэчлэлт, шаргуу хөдөлмөрийг илүү ихээр шаардах болно. Энэ нь бүгдэд таатай санагдахгүй ч гэлээ ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болно. Хамт олны дунд буруу мэдээлэл тараадаг хутган үймүүлэгч нар илрэх болно. Таагүй ярианд өртөж болзошгүй. Үр дүн нь хир шударга байх вэ гэдгийг тунгаах илүү буруутан нь болохоос болгоомжил. Хайрын харилцаа ч таатай бус байж мэднэ.

Мэлхий: Гэр бүл болон ах дүүдээ хайр халамжаа түгээн, бодол санаагаа хуваалцах халуун дулаан өдөр таныг угтаж байна. Гомдол тунирхлаа мартан, уучлал харамгүй үзүүлэх үе. Буруу санаатай байвал хэн нэгэнд таагүй хандсаар байх болно. Өөрийнхөө тайван байдлыг бүү алдагдуул. Аливаа зүйлд эерэг хандах нь хүн бүхэнд чухал тул зөв харилцааг эрхэмлээрэй.

Арслан: Өнөөдөр бодож төлөвлөсөн ажлаа дуусгах гэж яарсны хэрэггүй. Зарим үйл явдал цаг нь болохоор аяндаа бүтнэ. Хамт олноороо ахиц муутай байгаа ажил хэргийн талаар ярилцах нь зүйтэй. Уулзалт ярилцлага, хурал цуглаан хийх гэж байгаа бол хэлэх үгээ сайтар бэлтгэх шаардлагатай. Од эрхсийн нөлөөгөөр зарим сонголт буруу байж болно. Үүнийг бага дээр нь засахгүй бол хожим хохирол амсаж мэдэх юм.

Охин: Энэ өдөр жижиг сажиг зүйлд хэтэрхий анхаарснаас болж үүрэг даалгавраа биелүүлэхгүй байдалд хүрнэ. Зарим үед өвөрмөц арга барил тус болно. Гадаад нөхцөл байдал танд бусдыг хэн бэ гэдгийг ойлгуулах бололтой. Энэ нь эргэн тойрныхоо хүмүүсийг амар тайван байлгах нь чухал. Эрүүл мэндийн таагүй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Өөртөө тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг од эрхэс зөвлөж байна.

Жинлүүр: Хэн нэгэнд өөрийн байр суурь болон хийж бүтээснээ шүүмжлүүлэхийг хүсэхгүй бололтой. Бүхнийг чадагч гэсэн байр сууринаас хандах байдал илүү ажиглагдана. Хувийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд ямар ч таагүй нөхцөл байдлыг давах хэрэгтэй. Худал хуурмаг, буруу ташаа мэдээг хүндээр хүлээн авахаас зайлсхий.

Хилэнц: Сайхан санаа бодолд хөтлөгдөн, аядуу зөөлнөөр ажлаа эхэл. Олон хандлага ээлжилж, уур бухимдал гомдол цөхрөлтэй тулгарна. Аливаа хүндрэл, таагүй уур амьсгалаас шууд зугтаж чадахгүй байх. Гэхдээ удахгүй тааламжтай нөхцөл байдал олж авч чадна. Ойр дотнын хүмүүс тань хайр халамжийг хүсэх болно. Бүхнийг тунгааж, оюун бодлоо цэгцлэхэд тодорхой цагийг зарцуулаарай.

Нум: Гэнэтийн мэдээ хүлээн авна. Энэ үед хүлээсэн үүрэг даалгаврынхаа ард нь гарч чадна. Гэхдээ хийсвэр хүсэл мөрөөдөл тань ойрын хугацаанд биеллээ олно гэж найдах хэрэггүй. Бүх зүйл цаг хугацаатай гэдгийг санаарай. Ганц бие хүмүүс өөрийн хүссэн хүнтэйгээ танилцах болно. Хийсвэр наргиан цэнгээн, хөл ихтэй олон нийтийн газраас хол байхыг хичээ.

Матар: Томоохон өөрчлөлт хийх үед амаргүй сонголт хийх шаардлага тулгарна. Сэтгэл санаа тогтворгүй эсвэл бүхнийг өөрийнхөөрөө шийдэх гэж оролдох үед алдаатай шийдвэр гаргахад бэлэн байна. Ойр дотнынхоо хүмүүст хүндэтгэлтэй хандахыг хичээгээрэй. Ажлын ачааллаас жаахан ч болов ангижрахыг хүснэ. Ойр дотнын хүмүүс сэтгэл санаа өөдрөг байх, ирээдүйгээ гэрэлтэйгээр харах зэрэгт тусалж чадна.

Хумх: Та өөрийн төсөөллийн ертөнц рүү хэт ихээр тэмүүлэх болно. Энэ нь тухайн үед хэрэгтэй хэрэггүй алин болохыг мэдэхгүй зүйлээ хийх гэж зүтгэхэд хүргэнэ. Ажил хэрэгч бөгөөд дүрэм журмыг ягштал баримталж байж л хайнга, салан задгай байдлыг таслан зогсоох болно. Хайрын харилцаанд асуудал тулгарах ч эргэн хэвдээ ороход нэг их хугацаа шаардахгүй байх.

Загас: Хувийн амьдралд гарах өөрчлөлт, тохиолдох сорилтод бэлэн байгаарай. Ойр дотнын хэн нэгэн итгэл алдаж болно. Аливаа чухал ажлыг хойш тавилгүй аль болох шийдэмгий хандах хэрэгтэй. Ажил дээрээ санаандгүй алдаа гаргаж магадгүй. Болгоомжтой байхгүй бол өмнөх хөдөлмөрийнхөө үр дүнг үгүй хийх болно.