Цаг үеийн мэдээ

"БҮРГЭДИЙН БАЯР -2024" арга хэмжээ нь Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг. 

"БҮРГЭДИЙН БАЯР-2024" арга хэмжээг 18 дахь удаагаа "Чингис Хааны Хүрээ" аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулна.