Цаг үеийн мэдээ

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон сайдын зөвлөлийн гишүүд салбараас төрөн гарсан шинэхэн гавьяатуудад хүндэтгэл үзүүллээ.

Тухайлбал, Монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох ЦДБЭЧ-ын дарга, Соёлын төв өргөөний менежер, Соёлын гавьяат зүтгэлтэн хурандаа Г.Золзаяа, ССХМА-ны дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн дэд хурандаа Р. Өнөржаргал болон “Алдар” спорт хорооны тамирчин, МУГТ ахлах ахлагч Б.Чинзориг нарт хүндэтгэл үзүүлсэн юм. 

 Мөн ХVII жарны Хилэнт-эх хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сар, Монгол түмний уламжлалт “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан албандаа үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт үзүүлсэн ажилтан, алба хаагчдыг төрийн одон, медалиар шагнасныг гардууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн ахмад ажилтан чөлөөнд байгаа хурандаа Б.Батбэх, “Алтан гадас одон”-гоор БХЯ-ны ТЗУГ-ын архивч, хүний нөөцийн хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн Д.Алтансолонго, яам, ЗХЖШ-ын ҮААХ-ийн нярав Д.Рэнсумаа, Монгол цэргийн музейн үзмэр хамгаалагч Р.Бадамханд, Цэргийн хүндэт медалиар Зэвсэгт хүчний Нэгдсэн лабораторийн ахмад ажилтан, чөлөөнд бйагаа ахлах ахлагч С.Буянбаяр, Хөдөлмөрийн хүндэт медалиар ҮБХИС-ийн Дотоод аудит, чанарын үнэлгээний албаны мэргэжилтэн, доктор С.Дэнсмаа, Цэргийн төв эмнэлгийн Халдварын сэргийлэлт, хяналтын  албаны угаагч, индүүдэгч М.Нүрдулам нарын 15 хүнийг шагналаа.

Энэ үеэр сайд Г.Сайханбаяр нийт бүрэлдэхүүнд хандан “Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт, аюулгүй байдал, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа эрхэм хүндэт гавьяатууд, төрийн одон медалиар шагнагдсан та бүхэнд баяр хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, мөн төр, засгаас манай салбарыг ихээхэн үнэлж байгаагийн тод илрэл гэж ойлгож байна. Эрхэлсэн албандаа үнэнч, үлгэр жишээчээр ажиллаж, салбарынхаа нэр хүндийг өндөрт өргөж байгаад Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрхэлдэхүүний нэрийн өмнөөс талархал илэрхийлж, та бүхэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Ирж буй луу жилдээ хотлоороо амар амгалан, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхыг ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэсэн юм.

May be an image of 3 people and text

May be an image of 2 people and text

May be an image of 2 people

May be an image of 2 people

May be an image of 2 people and textMay be an image of 2 people and text

May be an image of 2 people