Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн онд магадлан итгэмжлэгдсэн Дөлгөөн амьдрал ХХК-ийн "Альтернатив" эмнэлэг, Эрхэм чанар Эрдэнэ ХХК-ийн "Нандин-Эрдэнэ" сэргээн засах төвд явцын хяналт-шинжилгээ үнэлгээг ажлын алба болон магадлан итгэмжлэлийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа. Хяналт-шинжилгээ үнэлгээг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хэрэгжилт, тусламж, үйлчилгээнд гарсан ахиц дэвшил, магадлан итгэмжлэлийн шинжээчийн багийн өгсөн зөвлөмжийн хэрэгжилт зэрэгтэй танилцан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.