Цаг үеийн мэдээ

2024 оны хоёрдугаар сарын 9-ний 12 ордын зурхайг танилцуулж байна

Хонь: Хүмүүсийн дунд байхад хөл үймээн дэгдэж болзошгүй тул олны газраас хол байхыг зөвлөж байна. Ажлын шаардлагаар удаан уулзаж чадахгүй байсан найз нөхөдтэйгөө уулзах боломж гарна. Энэ боломжийг ашиглан тухтай сууж, сайн ярилцаад аваарай. Сэтгэл санааны байдал аяндаа дээшилнэ. Хол газар явах гэж байгаа хүмүүс цагийг аль болох ойр дотнын хүмүүс ах дүү төрөл садантайгаа өнгөрүүл.

Үхэр: Таны сэтгэл санааны дорой байдал, хэт мэдрэг зан тань аливаа асуудлыг шийдэх чадварыг тааруу болгоно. Буруу үр дүн авчирч мэднэ. Хийсэн ажлаа эргэн дүгнэхэд таатай бөгөөд зориудаар цаг гарга. Ойр дотнын хүмүүсийн дургүйцлийг хүргэхүйц хэт идэвхтэй үйл хөдлөл хийх хэрэггүй. Тохиолдлын алдаа гарч болзошгүй.

Ихэр: Энэ өдөр бусдын анхаарлыг татахыг хүснэ. Содон хувцаслах, өвөрмөц ааш аяг гаргах хүсэл их болж болзошгүй. Өөрийн төрөлхийн ааш араншин, дүр төрхийг эвдэж өөр хүн болох мөрөөдөл биелнэ. Гэхдээ ажил хэрэг болон хөрөнгө санхүүгийн асуудал дээр төлөвлөөгүй шийдвэр гаргаснаас алдагдалд орж магадгүй. Иймээс дотоод санаа бодлоо хамаагүй хүнд дэлгэрэнгүй тайлбарлах хэрэггүй.

Мэлхий: Ямар нэг чухал гэрээ боловсруулах үед санаандгүй тохиолдлоор алдаа гарах магадлалтай. Тиймээс маш хянуур, анхааралтай байхыг зөвлөж байна. Үл хөдлөх хөрөнгө, эд зүйлтэй холбоотой асуудлууд амжилттай бүтээх боломж байна. Ажил хэргээ өргөжүүлэх, ихээхэн орлого олох гэрээ хэлэлцээр байгуулах боломж ч гарна.

Арслан: Бизнесийн өрсөлдөөнд ялагч нь байх боломж гарч ирэх ч хэт мөнгөний төлөө зүтгэх нь нэр хүндийг бууруулж болзошгүй. Сэтгэл санаагаа тайван байлгах нь танд жинхэнэ аз жаргал өгнө. Амьдралын хэмнэл амарч тайвшрах боломж өгөхгүй байх бололтой. Бүх зүйл дээр буулт хийхэд бэлэн бай. Юу ч тохиолдсон сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Охин: Амьдралд өнгө нэмсэн инээд хөөр, дуу шуугиан үүсэж баяр баяслыг мэдэрнэ. Хайртай хүмүүстээ зориулах цаг хугацааг аль болох ихсэхийг хичээгээрэй. Хэн нэгэнд итгэх итгэл тань алдарч магадгүй. Залуу хосууд хайр сэтгэлийн асуудлаас болж хямарч, сэтгэл гутралд автаж болзошгүй. Шаардлагатай бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай.

Жинлүүр: Санхүүгийн асуудлаа шийдэхдээ маш тооцоотой, их хянуур байх хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдлаа харж байж янз бүрийн худалдан авалт хийх, зарлага гаргах эсэхээ шийдээрэй. Томоохон зээл хөөцөлдөх, хөрөнгө мөнгөний асуудал шийдүүлэх гэж байгаа бол тохиромжтой үе. Гэхдээ бүх зүйлийг нэг дор гүйцэлдүүлэх хүслээ түр зохицуул.

Хилэнц: Хийж буй үйлдэл, хэлж байгаа үг яриа тань бусдын сэтгэлийг хөдөлгөж, өөртөө татна. Аливаа асуудалд хэтэрхий ихээр санаа зовох хэрэггүй. Хүчтэй зан чанар ба урагш тэмүүлэх хүсэл амьдралынхаа эзэн нь гэдгийг мэдрэхэд тань тусална. Оюун санаагаа цэгцэлж, эрч хүч энергийн шинэ эх үүсвэрийг өөртөө бий болго. Ажиллаж амьдрах тав тухтай орчныг бүрдүүлээрэй.

Нум: Ойрын хугацаанд болох үйл явдал болон үүсэх нөхцөл байдал амьдралын мөн чанарыг тодорхойлох боломж олгож байна. Зөн билэг, урьдчилан харах чадвар өндөр байна. Ямар нэг баяр тэмдэглэх үйл ажиллагаанд оролцох нь тулгамдсан асуудлуудаа түр ч болов мартахад тусална. Хэн нэгэн танаас тусламж хүсэх бололтой. Өөрийн боломжийг ашиглан бусдад туслах нь бүгдэд сайхан сэтгэгдэл үлдээх болно.

Матар: Таныг буруу хандлага руу татаж буй хүмүүсээс татгалз. Гэхдээ дургүйцлээ шууд илэрхийлэх нь маргаан үүсэх шалтгаан болох тул аль болох эелдэг байхыг хичээ. Хэрэггүй зүйлээс эвтэйхэн зайлсхийж, сэтгэл санаагаа ариусгах хэрэгтэй. Бусдын дургүйг хүргэхийг хүсээгүй бол өөрийн бодлыг тулгах хэрэггүй.

Хумх: Бүх зүйл дээр тооцоотой, бодлоготой хөдөлж чадвал алдагдал гарахгүй. Амьдралын эрч хүч өсөн нэмэгдэх тул эхлүүлсэн ажил бүхэн тань маш амжилттайгаар дуусах болно. Аливаа нөхцөл байдлыг зөв мэдэрч, тухайн орчиндоо зохицон ажиллах чадвартай байна. Өнөөдөр амин хувийн гэхээсээ илүүтэй бусдын тусын тулд үйл хэргээ явуулах нь өлзийтэй байна.

Загас: Эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд бүхий л хүч ухаанаа ажиллуул. Цагаа зөв зохистой төлөвлөх юм бол үүрэг даалгавраа амжилттай дуусгаж чадна. Гаргасан санал санаачилга амьдрал дээр амжилттай хэрэгжиж, сайн үйлс хийж чадна. Харин хэн нэгний гүтгэлэг нэр хүндийг тань унагаж магадгүй. Хов живээс холуур байхыг хичээ.