Цаг үеийн мэдээ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр /2024.02.09/ Электрокем Монгол ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Электрокем Монгол ХХК нь Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах үйлдвэрийг Налайх дүүрэгт 2024 оны хоёрдугаар сард бүрэн ашиглалтад оруулна. 

Хамтын ажиллагааны хүрээнд автотээврийн хэрэгслээс үүссэн хог хаягдлыг цуглуулах, хадгалах, боловсруулах, устгах ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн хариуцах юм.

Дээрх үйлдвэр нь орчин үеийн шаардлагыг хангасан бүрэн автомат жилд 7 мянган тонн хаягдал хар тугалгат хүхрийн хүчлийн батерейг дахин боловсруулахдаа хаягдал хар тугалгыг 98 хувь, хүхрийн хүчлийн уусмалыг 98 хувь, 10 гаруй химийн бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх хүчин чадалтай.