Цаг үеийн мэдээ

Цагаан сарын баяр буюу шинийн 1, 2 ,3-ны өдрүүдэд иргэд нар харах, уул овоонд гарах зэргээр хол, ойрын замд зорчдог.

 

Ялангуяа Хэнтий, Сүхбаатар аймгийн чиглэлд зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг байна. Тухайн аймгуудын хувьд энэ өвөл цас ихтэй, Сүхбаатар аймгийн ихэнх сум мөсөн зудын нөхцөл байдалтай, орон нутгийн чанартай авто замууд хаагдсан байгаа тул тухайн чиглэлд зорчихгүй байхыг иргэддээ Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Түүнчлэн зайлшгүй шаардлагаар хөдөө орон нутагт зорчих гэж байгаа иргэдийн хувьд техник хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, шатах тослох материал, хоол хүнсний нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаат зам, гүүрээр явах, жижиг оврын суудлын машин, мотоциклоор зорчихгүй байж, бага насны хүүхдийг авч явахгүй байхыг зөвлөе хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.