Цаг үеийн мэдээ

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан жүжигчин Д.Баттөрийн сэтгэгдлийг сонслоо.

Батаа нь соёл урлагийн салбарт 20 гаруй жил ажиллаж, тайз дэлгэцийн 100 гаруй уран бүтээлд гол болон туслах дүр, мөн продюсерийн чиглэлээр ажиллаж байна. Сүүлд хийсэн уран бүтээл болох Трио арт драма бүтээл маань таван тивийн 17 улсын зартай олон улсын кино наадмуудаас 22 шагналыг одоогийн байдлаар аваад байна. Цаашид ч олон наадамд бүртгэлтэй байгаа. Хүний эрхийн чиглэлээр хүртээмжтэй нийгмийг цогцлоохын тулд дауны хам шинжтэй иргэдийн тэгш оролцоо, нийгмийн тэгш байдал, ялгаатай хөгжилтэй хүмүүсийн ялгаварлан гадуурхалтын эсрэг хэнийг ч ардаа бүү үлдээ гэсэн уриан дор бүтээгдсэн бүтээлээрээ Женев дэхь НҮБ, Парис дахь ЮНЕСКО, Нью Иорк дахь НҮБ-ын төв байранд хэлэлцүүлэг хийсэн. Монголайд, Монголизм, Монголий гэх мэт үндэсний нэршлийн буруу ташаа ойлголт, зүй бус хэрэглээг халах зорилготой тухайн улс дахь Монголын Элчин сайдын яамдууд, Элчин сайдууд, мөн монгол тодотголт төрийн бус байгууллага, Монголын дауны холбоо, Ваанчигийн Ганзориг, бурхан шашинтны Тарвалан хийд, Хаадын хаан пикчерс кино компаниуд эдгээр хэлэлцүүлгийг хийж, хэлэлцүүлгийн дараа 190 гаруй улсыг эгнээндээ нэгтгэж чадсан. Ази кино тэр дундаа монгол киног толилуулж чадлаа. Эдгээр ажлуудыг минь Монгол Улсын Ерөнхийлөгч, төр засаг маань өндрөөр үнэлж, өнөөдөр Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг тэмдгийг энгэрт минь гялалзуулж байгаад баяртай байна. Өргөн олон монголчууд та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.