Цаг үеийн мэдээ

Хонь: Өөрийн эрч хүч болон сэтгэл санааг хүчтэй байлга. Ихэнх хүмүүс бие даасан байдалтай байхгүй бол тухгүй байдалд орж магадгүй. Мөн хэт сэтгэл хөдлөлд автахаас болгоомжил. Хүссэн зүйлээ олж мэдсэн хүмүүс гол зорилгодоо хүрэх болно. Ихэнх хүмүүс нэгэн хэвийн төлөв байдлаасаа салж идэвхтэй шийдэмгий болно. Хувийн амьдралынхаа асуудлыг шийдвэрлэж чадвал амжилт ирэх болно.

Үхэр: Анхаарал, сэрэмжтэй байж өдрийг бүхэлд нь ажилдаа зориул. Хэрэгцээтэй худалдан авалт хийх, амьдрах орчноо өөрчлөх зэрэгт таатай. Та энгийн зүйлээс өөрийн бүтээлч чанараа нээж чадна. Нууцхан хүсэж байсан зүйл дээрээ амжилт гаргана. Таныг аз жаргалтай болгож чадах зүйлийг хий. Гэхдээ хэт ядрахаас сэргийл. Учир нь энэ нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.

Ихэр: Өнөөдөр хувийн ажлаа амжуулж, эрүүл мэндээ бэхжүүлэхэд анхаарсан нь дээр. Таатай нөхцөл байдал бүрдүүлэхийн тулд зөв бодлого баримтлах хэрэгтэй. Зөв газраа зөв цагтаа байвал ямар ч хүндрэлийг даван туулж чадна. Цагаа сайн төлөвлө. Удахгүй таны нэр хүнд өсөж, олны дунд хүндтэй байр суурь эзлэх болно. Хайр сэтгэлийн асуудлаа ч амжилттай шийдэх боломжтой. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй янаг амрагийн холбоо тогтоож чадна.

Мэлхий: Ажил хэрэгтээ илүү анхааралтай байж, жижиг зүйлийг ч орхигдуулалгүй хийх хэрэгтэй. Хувийн харилцаанд тааламжтай өөрчлөлт гарах байх. Ойрын дотнын хүмүүстээ туслалцаа үзүүлэх хэрэг гарна. Танд улам илүү итгэх болно. Хайрын харилцаа амжилттай байх болно. Өөрийн алдаа дутагдлаа засаж залруулах боломжийг бүү алдаарай.

Арслан: Аливаа худалдан авалтыг хийхдээ анхааралтай байх үе. Мөнгөө үр ашиггүй зүйлд үрж болзошгүй байна. Эсвэл ойр дотнын хэн нэгний зүгээс буруу ойлголт гаргаж магадгүй. Зарим муу хандлагыг багасгаж чадвал таны сэтгэл санаа сайжирна. Үүний тулд цагийг найз нөхдийн болон гэр бүлийн хүрээнд аятай тохитой өнгөрүүлэх хэрэгтэй байна.

Охин: Өнөөдөр хэн нэгэнд амлалт өгөх хэрэггүй л болов уу. Хэрвээ найз нөхөд тань цагийг хамтдаа өнгөрөөхийг хүсвэл түр хойшлуулж болно. Энэ өдрийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Хүүхдүүдтэй харилцах харилцаанд сэтгэл хангалуун хандлага бий болно. Өөрийнхөө нөхцөл байдлыг дутуу үнэлэхгүй байхыг анхаар.

Жинлүүр: Шинэ сонирхлынхоо араас эрчимтэй эрэл хайгуул хийх бололтой. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд их эрч хүч, илүү ухаан бодол шаардагдах болно. Зүгээр суухгүй, тууштай зүтгэж байгаагийн тань хариу удахгүй ирэх болно. Хайр дурлалын харилцаа эерэг байх нь таныг үнэхээр баярлуулна. Ганц бие хүмүүс ирээдүйд гэр бүл болох хүнтэйгээ учрах магадлалтай. Залуу хүмүүсийн болгоомгүй, хэнэггүй байдлаас болж бага зэрэг асуудал үүсэх ч үүнийг эвтэйхэн учрыг нь олох боломжтой.

Хилэнц: Амралтын өдрийг зөв зохистой, зориулалтын дагуу өнгөрүүл. Энэ нь танд чухал ажлаа эрч хүчтэй, урам зоригтой хэрэгжүүлэх боломж олгоно. Цагийг гэр бүлтэйгээ хамт зугаатай өнгөрөө. Нөхцөл байдал гадна талаасаа амар амгалан байгаа мэт харагдах боловч таагүй санаархал хаа сайгүй байгааг дахин сануулахад илүүдэхгүй.

Нум: Ажлын ядаргааг энэ амралтын өдөр бүрэн тайлах төлөвлөгөө гарга. Найз нөхөдтэйгөө болон ойр дотнын хүмүүстэйгээ хамт байх нь сайхан амрах боломж олгоно. Гэр бүлийн хүрээнд бяцхан уулзалт хийж яагаад болохгүй гэж. Хайртай хүмүүсийн хандлага зүрх сэтгэлийг тань дулаацуулж, амьдралыг тань аз жаргал, баяр баяслаар тэтгэх болно.

Матар: Өнөөдөр өршөөл уучлал үзүүлэх, сэтгэл зүрхээ уян зөөлөн байлгах зэрэг нь эерэг энергиэ хадгалахад тусална. Хэн нэгэн танаас тусламж эсвэл зөвлөгөө авахыг хүснэ. Та эелдгээр хүлээж авах хэрэгтэй. Дотнын найз нөхөдтэйгөө анхаарал болгоомжтой харилцаарай. Зарим хүмүүс сэтгэл санаагаар унах тул ихэнх цагаа өөртөө тухтай газар өнгөрөөхийг эрхэмлээрэй.

Хумх: Бүрэн итгэж болох, хэлсэн амлалтдаа хүрдэг хүмүүсийн од эрхэс ивээнэ. Хэцүү үйл ажиллагааг ч амжилттай болгох өдөр. Зорилгодоо хүрэхэд саад болох зүйлээс зайлсхийхийн тулд чадварлаг сонголттой байх хэрэгтэй. Өөртөө дайсан бий болгохгүйг хичээ. Идэвхгүй амралтаар цаг өнгөрөөх хэрэггүй. Аажмаар ажлын идэвхээ бууруулж болно.

Загас: Хэрвээ энэ амралтын өдрүүдээр сайн амарч чадах юм бол хүсэл мөрөөдлөө сэргээх болно. Энгийн, өдөр тутмын амьдралаас ч шинэ амтыг мэдрэх болно. Хурц оюун ухаан, хурдан сэтгэх байдлаараа бусдыг гайхшируулна. Эргэн тойронд эерэг өөрчлөлт гарч магадгүй. Аливаа өөрчлөлт хөдөлгөөнийг хэт сэтгэлийн хөөрлөөр хүлээн авсны хэрэггүй. Тооцоогүй байдал таны зардлын өсөлтийг улам нэмэгдүүлэх болно.