Цаг үеийн мэдээ

Монгол түмний их хүндэтгэлийн баяр сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Угтан золгож буй модон луу жилд биес эрүүл, ухаан саруул, сэтгэл тэнүүн байж, байгаль дэлхий ач ивээлээ хайрлаж эрдэнэт мал сүрэг маань өсөн үржиж, ургац арвин, идээ ундаа элбэг хангалуун байхын өлзийтэй ерөөл өргөе.

Элэг нэгт ахан дүүс, эрхэм олон та бүхэн минь айл хотлоороо амар амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.