Цаг үеийн мэдээ

Баярын үеэр орон нутагт зорчих хөдөлгөөнд ихэсдэг тул Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар (НЭМГ)-аас дараах зөвлөгөөг гаргажээ.

Үүнд

Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр ганцааранг нь орхихгүй байх,

Гал түймрийн аюулаас сэргийлэх

Ногоон гэрэл цагаан шугамаар зам хөндлөн гарах

Осголт, хөлдөлтөөс сэргийлэх, дулаан хувцаслах

Хүүхдийг автомашинаар тээвэрлэх бол зориулалтын нэмэлт суудал, суудлын даруулга, бүс хэрэглэх

Хол замд явахдаа автомашины суудлын даруулгыг тухайн автомашинд зорчиж буй бүх хүн зүүх, суудлын тооноос олон хүн тээвэрлэхгүй байх

Хол замд зорчихдоо автомашины аюулгүй байдлыг хангах, хурдны хязгаараас хэтрүүлэхгүй байх

Хол замд удаан хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх

Хэт ядарсан, харшлын эм уусан, согтууруулах ундаа хэрэглэсэн, нойр муутай бол жолоо барихгүй байх

Таньж мэдэхгүй гэрийн тэжээмэл амьтан, үхэр малын хөлөөс бага насны хүүхдийг хол байлгах

Морь малаас унаж гэмтэхээс сэргийлэх

Мөн хоолны хордлого гарах эрсдэл нэмэгддэг тул:

Хоол хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах.

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх.

Лаазалсан, савласан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.

Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.

Хувь хүний гар дээрээс ил задгай газар, чанаргүй, баталгаагүй, хариуцлага хүлээх чадваргүй, эргэн холбогдох боломжгүй, бохир нөхцөлд үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтад анхаарах

Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчид, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалах.

Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх.

Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх.

Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших

Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах.

Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх.

Усыг буцалгаж хэрэглэх.

Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах.

Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвшихийг зөвлөлөө.

Хоолны хордлогот халдварын үед илрэх шинж тэмдэг, хоол хүнсийг хэрэглэснээс хойш илрэх хугацаа үүсгэгчээсээ хамааран харилцан адилгүй байдаг боловч доорх нийтлэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандана уу.

Үүнд:

Хоол хүнсийг хэрэглэсэнтэй холбоотой гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, дотор муухайрах, ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт.

Амьсгалын замын халдвараас сэргийлж шаардлагатай бол амны хаалтаа хийж, гараа бохирдсон тохиолдол бүрд сайтар савандаж угаана

Та хаана ч байсан танд эрүүл мэндийн асуудал гарвал орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад заавал хандаж эмчийн тусламж авахыг зөвлөе.