Цаг үеийн мэдээ

Туулай жилд Монгол Улс түүхэндээ анх удаа бүх төрлийн тээврээр нийт 107 сая.тонн ачаа тээвэрлэлээ.

Автотээврээр 70 сая.тонн ачаа тээвэрлэсэн түүхэн дээд амжилтыг тогтоосон.

Туулай жилд нийт 560 км авто зам ашиглалтад хүлээн авч,  олон жил удааширсан Улаанбаатар-Дархан чиглэлийн 2 урсгал 4 эгнээ авто замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ.

ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ЦАГАРИГ зорилт дэвшүүлж Монгол Улс урд хойд хөрш Ази Европыг холбосон авто замын БОСОО-5, ХЭВТЭЭ-2 КОРИДОР-той болохоор ажиллаж байна.

Ингэснээр Монгол Улс бүх аймгийн төвүүдээ өөр хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох МЯНГАНЫ ЗАМ-ын 2 дахь довтолгоог эхлүүлж байна.

Туулай жилд Монгол Улсын төмөр замын сүлжээгээр 35 сая.тонн ачаа тээвэрлэлээ. 

Улаанбаатар төмөр зам ХНН 1949 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулж, зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй болж, дүрмийн санг 167 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 5 хос зүтгүүр авахаар боллоо.