Цаг үеийн мэдээ

Тээврийн цагдаагийн албанаас Шинийн 1-ний өдөр ажилласан замын нөхцөл байдлын мэдээллийг хүргэе.

Өчигдөр шөнө замын хөдөлгөөн нэлээд ачаалалтай байлаа. Ялангуяа нийслэлийн баруун захын замууд болох 5 шар, Саппоро, Баянхошууны замууд ачаалал ихтэй байв. Алба хаагчид шөнийн 00:35 цаг хүртэл хөдөлгөөн зохицуулалт хийж ажиллалаа. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хүргэхэд Сонсголонгоос урагш баруун эргээд Цахилгаанчны гудамж, Яармагийн замууд 22:00-00:00 цаг хүртэл хөдөлгөөн сийрэгжсэн. Гэвч жолооч нар энэ замуудыг сонгохгүй баруун замууд болох 5 шарын замыг сонгосноос дээрх хэсэгт ачаалал ихтэй байлаа. 

Иймд жолооч та бүхэн дээрх замд зорчих гэж байгаа бол Google map апплейкэйшнээс замын нөхцөл байдлын мэдээллийг харах боломжтой. Мөн UB TRAFFIC APP-аас замын ачааллын мэдээллийг авах боломжтой юм. Замын хөдөлгөөний удирдлагын төв пэйж хуудсаар замын нөхцөл байдлын мэдээллийг цаг тутамд хүргэж байгаа. Тээврийн цагдаагийн албаны пэйж хуудсаар ч мэдээллээ түгээж байна. Тиймээс та бүхэн дээрх сувгуудаар тухай бүрт нь мэдээллээ авч, аль болох ачаалал багатай замыг сонгон зорчоорой.