Цаг үеийн мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ.

Өнөө шөнө Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун хэсгээр, маргааш буюу 12-нд Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Харин өнөө шөнө Ховдын хойд хэсгээр, маргааш буюу 12-нд Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.