Цаг үеийн мэдээ

Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сумдын нутгаар хүчтэй салхи шуургатай байна. Баян-өлгий аймгийн нутгаар салхины хамгийн их хурд 16-21м/с байгаа бол Ховд аймгийн нутгаар 16-32м/с хүрч хүчтэй салхилж байна. Үүнээс Ховд аймгийн Чандмань сумын нутгаар хамгийн их буюу салхины хурд түр зуур 32м/с хүрч байна.