Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагаас Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийнхээ амар тайван, аюулгүй зорчуулах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин гудамж замд үүрэг гүйцэтгэж байна. 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд 15:00 цагийн байдлаар зам тээврийн ослын нийт дуудлага 105 өмнөх өдрөөс 87 нэгж буюу 45,31 хувиар буурсан, эд материалын хохиролтой дуудлага 94 өмнөх өдрөөс 84 нэгж буюу 47,19 хувиар буурсан, согтуу жолоочийн дуудлага 4, өмнөх өдрөөс 1 нэгж буюу 20 хувиар буурсан, бусад дуудлага мэдээлэл 4 өмнөх өдрөөс 3 нэгж буюу 42,85 хувиар буурсан мэдээлэлтэй байна.