Цаг үеийн мэдээ

2024 хоёрдугаар сарын 12-ны ѳдрийн 23:30 цагийн байдлаар Завхан, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Хархорин, Эрдэнэсант, Төв аймгийн нутгаар цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгуудын нутгаар хялмаатай, явган шуургатай байна.

Улаанбаатар хотруу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихэссэн. 

Авто зам хариуцагч байгууллагууд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан дараах ажлууд хийгдэж байна. Үүнд:

А14 дугаартай #Ховд_Манхан_Улсын хил чиглэлийн 195-200км, 201-205км хооронд зорчих хэсэгт хунгарласан цасыг автогрейдер, ачигчаар цэвэрлэж байна. А0305 дугаартай #Ховд_Өлгий чиглэлд #Хашаатын_даваанд хэсэгчлэн шуурч хунгарласан цасыг ИТА 1, механизмчин 1, замчин 4 бүрэлдэхүүнтэй цэвэрлэн ажиллаж байна. /᠌Ховд АЗЗА ТӨХК/

А0603 дугаартай #Цэцэрлэг_Тосонцэнгэл чиглэлийн 45-70км хооронд зорчих хэсэгт хунгарласан цасыг автогрейдер, авто ачигчаар цэвэрлэж байна. /Архангай-АЗЗА ТӨХК/

А0601 дугаартай #Хархорин_Элсэнтасархай чиглэлийн 286-308км хооронд хэсэгчлэн хунгарласан цасыг автогрейдер, 357-348км хооронд ачигчаар цэвэрлэж байна. /Хархорин-АЗЗА ТӨХК/

А0201 дугаартай #Улаанбаатар_Мандалговь чиглэлийн авто замын 37 дах км-т, А0202 дугаартай #Мандалговь_Даланзадгад чиглэлийн авто замын 12 дах км-т цас хунгарлаж нарийссан хэсгийг автогрейдрээр цэвэрлэж байна. /Дундговь авто зам ХХК/

А0202 дугаартай #Мандалговь_Даланзадгад чиглэлийн авто замын 179.5-180.6км хооронд зорчих хэсгийн цасыг автогрейдрээр цэвэрлэж байна. /АЗММ ХХК/

А0301 дугаартай #Улаанбаатар_Арвайхээр чиглэлийн авто замын 210-260км-ийн хооронд хэсэгчилэн гөлөөн үүсээд байна. ИТА-1, жолооч-1, ачигч-1 бүрэлдэхүүнтэй, 210-218км хооронд ИТА-1, цасны машин-1 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. /Эрдэнэсант АЗЗА ТӨХК/

А0306 дугаартай #Өлгий_Цагааннуур_Улсын хил чиглэлийн #Зээгтийн_даваанд ачигч-2 бүрэлдэхүүнтэйгээр хунгарласан цасыг цэвэрлэн ажиллаж байна. /Жол ХХК/ 

А0603 дугаартай #Цэцэрлэг_Тосонцэнгэл_Нөмрөг чиглэлийн #Солонготын_давааны 252 км-т 200м газар шуурсан, 259 км-т цас хунгарлаж нэг урсгалтай болсон байна. Солонготын давааны шуурхай ажлын хэсэг мастер-1, оператор-2, жолооч-2, замчин-8, цас буудагч машин-1, үйлчилгээний машин-2 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. /Завхан АЗЗА ТӨХК/ 

А0103 дугаартай #Сайншанд_Замын-Үүд чиглэлийн авто замын 554-555км, 604-605 км хэсэгчлэн гөлөөн үүссэн хэсэгт ИТА-1, замчин-5 хүний бүрэлдэхүүнтэй давс цацаж байна. /Борхойн зам ХХК/

Жолооч, тээвэрчид та бүхэн үзэгдэх орчин хязгаарлагдсан, халтиргаа гулгаа үүссэн нөхцөлд хурдаа тохируулан аюулгүй байдлаа бүрэн хангаж хөдөлгөөнд оролцоно уу.