Цаг үеийн мэдээ

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 1, гал түймрийн 20 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ.

Дуудлага мэдээллийг тодруулбал хогийн сувагт хог шатсан 3, байшин 5, гараашны дээвэр 1, гэр 5, машин 2, түц 1, цахилгааны шит шатсан нэг дуудлага бүртгэгдлээ.