Цаг үеийн мэдээ

Сар шинийн баярын өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Төрхүү, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга П.Хадбаатар нар холбогдох албан хаагчдын хамт Бусдад Туслахуй Анагаах ухааны Манба Дацан хийдэд зочлон, шашин соёлоо хүндэтгэдэг тогтсон ёслолын дагуу Монголын ард түмэн, нийслэлчүүдийнхээ хишиг буяныг даатгаж, айлчлан ирж буй XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилдээ сайн бүхнийг бэлгэдэн Гүсэнтүгийн мандал өргөлөө.

Гүсэнтүгийн мандал нь бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцийг ариусгах, санасан ажил хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн тухайтад бурхны лагшин, зарлиг, таалалд мандал өргөдөг зан үйл юм.