Цаг үеийн мэдээ

Алтан гадас одонт Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрт Олон улсын Гэгээн муза 15 наадмын гран-при шагналт  "Мангасуудын хаан" хүүхдийн зөгнөлт жүжиг, Гэгээн муза 16 наадмын шилдэг жүжгийн зохиол, шилдэг найруулагч шагналуудыг хүртсэн "Нүдтэй наран тамга" жүжгээ 2 сарын 14, 15 нд тоглолоо. Тус театрын дарга Л.Наранхүү, жүжгийн зохиолч Б.Цэрэннадмид, хөгжмийн зохиолч Ө.Ариунбаатар нарт Сүхбаатар аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж Аймгийн Хүндэт Тэмдгээр шагналаа.