Цаг үеийн мэдээ

Төмөр замын салбарт энэ онд 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөөд байна.

Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнбаян боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх юм.

Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаар төлөвлөснийг ЗТХЯ мэдээллээ.