Цаг үеийн мэдээ

Ой тогтоолтын Simon тоглоомыг харахгүйгээр буюу нүдээ боож зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд  тамирчин С.Чингим 276 даралт (23 үе), Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар 325 даралт (25 үе)-ыг тус тус алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилтын эзэд боллоо. 

Даралт тус бүрийн хооронд ердөө 5 секунд ба энэ хугацаанд амжиж дараагүй тохиолдолд ялагдах хатуу дүрэмтэй даалгаврыг тэд амжилттай гүйцэтгэжээ.