Цаг үеийн мэдээ

2024 оны 2-р сарын 16-ны өдрийн арван хоёр ордын зурхайг танилцуулж байна

Хонь: Энэ өдөр гэнэтийн сайхан мэдээ дуулна. Энэ нь танай гэр бүлд баяр жаргалыг мэдрүүлнэ. Гэр бүлээрээ ямар нэгэн сайхан дурсамж үлдээх үйл явдалд оролцоно. Ирээдүйд хийх ажлаа төлөвлөх, хүрэх зорилгоо тодорхойлоход хайртай хүмүүс тань их нөлөө үзүүлнэ. Энэ үед эргэн тойронд тань харилцан ойлголцол сайн байх болно.

Үхэр: Энэ өдөр та идэвх зүтгэлтэй байхыг эрмэлзэнэ. Гэхдээ өөрийгөө хариуцлагаа чөлөөлөх юм бол бусадтай үл ойлголцоход хүргэнэ. Энэ үед үүссэн зөрчил даамжирч магадгүй юм. Аливаа үүсэж болох таагүй зүйлд ухаалаг тайван хандахыг танд зөвлөж байна. Залуу хосууд амьдралдаа өөрчлөлт хийх шийдвэр гаргана. Ганц бие хүмүүсийг романтик болзоо хүлээж байна.

Ихэр: Бизнесийн өрсөлдөөн ихэснэ. Хөрөнгө оруулалтын талаар чухал шийдвэр сонсох хүмүүст хүлээлт ихтэй сэтгэл догдлолтой өдөр байна. Од эрхэс танд амжилт ирнэ гэдэгт итгэлтэй байна. Идэвх зүтгэл гарган эрч хүчтэй урагшил. Олдсон боломжоо оновчтой ашиглаж чадвал санхүүгийн чадавхаа сайжруулж чадна. Хамтрах хүнээ зөв сонго. Ур чадвартай хүмүүсийн тус дэм танд хэрэгтэй байна.

Мэлхий: Өнөөдөр мөнгө санхүүгийн хувьд хүндрэл гарах эрсдэлтэй. Найз нөхдөөсөө шаардлагатай тусламж дэмжлэг авах хэрэгтэй. Мөн хэрэгцээт зээлээ авахаасаа бүү эмээ. Энэ бол зөвхөн цаг зуурын хүндрэл тул сандрах хэрэггүй. Хамгийн гол нь сэтгэл санаагаа тогтвортой байлга. Гэнэтийн таагүй байдал болон ямар нэгэн зүйлд шунахаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

Арслан: Энэ өдөр эерэг, сөрөг хандлага ээлжилнэ. Хувийн амьдралд өөрчлөлт гарч төлөвлөөгүй үйлдэл гарахыг үгүйсгэхгүй. Ямар ч шийдвэр гаргасан сэтгэл хөдлөл их байх болно. Эргэн тойрныхоо хүмүүстэй харьцах харилцаагаа анхаарахгүй бол асуудал үүсгэж магадгүй. Үнэнч шударга, уужим сэтгэлтэй хүмүүс л аливаа асуудлыг дүгнэх чадвартай байна. Өмнөө тавьсан зорилго тэмүүлэлтэй байх нь таны нэр хүнд болон харилцааны итгэлцлийг өсгөж өгнө.

Охин: Сонор сэрэмжтэй байх өдөр. Онцгүй мэдээ, таагүй нөхцөл байдлаас болоод ажил хэргийн түншүүдтэйгээ ам мурийж магадгүй. Бие зөв авч явах тал дээр анхаар. Найз нөхдийн харилцаанд ан цав гарч, хагарал үүсэхээс сэргийл. Аливаа сөргөлдөөн маргаанаас зайлсхийж, харилцан зөвшилцөхийг урьтал болго. Тэгвэл бүх зүйл аажмаар хивэндээ орно. Хайр сэтгэлийн харилцаанд асуудал гарахгүй.

Жинлүүр: Эргэлзээ үүсэх магадлалтай өдөр. Хэрэв та өөрийн гаргах шийдвэр болон ойр дотнын хүнийхээ дүгнэлтэд эргэлзэж байвал зөн совингоо дагахаа битгий март. Бүтэхгүй зүйлд бүү зовж шанал. Таны дотоод мэдрэмж зөв байх магадлалтай. Ажил хэрэг бизнесийн асуудлыг сайтар судлахгүй бол эрсдэлд орох магадлал өндөр байдаг гэдгийг сана. Гэхдээ зарим хүмүүсийн азын тэнгэр гийж хөрөнгө оруулалтаасаа ашиг хүртэх бололтой.

Хилэнц: Хэрэгжүүлэх төлөвлөөгөө сайжруулж боловсруулах, аливаа эргэлзээгээ арилгахад тааламжтай өдөр. Хамт олны болон дарга удирдлагын зүгээс тааламжгүй хандлага илрэх магадлалтай учир та энэ бүхэнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ хүнд муу санах хэрэггүй. Таагүй бодол санаа танд сөргөөр нөлөөлнө. Хэтэрхий их стресс нь ажлыг хойш татах бөгөөд үйл ажиллагааг үр дүнгүй болгоно.

Нум: Ажил хэрэгт анхаарал, болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна. Элдэв хов жив, дэмий ярианаас холхон бай. Чухал шийдвэр гаргах гэж байгаа бол түр хойшлуул. Шинэ өрсөлдөгч гарч ирэх болно. Өөрийн ашиг сонирхлоо сэтгэл хөөрлөөр илэрхийлэх гэсний хэрэггүй. Эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолт, зохистой амралтыг баримтал.

Матар: Өнөөдөр хувь заяанд өөрчлөлт гаргах сонирхолтой уулзалт болно. Ашигтай санал ирвэл ажлын түнштэйгээ хамтран шийдэхийн хичээ. Цаг нь болохыг тайван хүлээгээрэй. Яаран хөдлөх нь эрсдэлтэй үе. Бусдын зөвлөгөөг сонсож, гарах бүх үр дагаврыг тооцоол. Хайр дурлал болон гэр бүлийн харилцаанд тааламжтай үйл явдал болно.

Хумх: Эрч хүч өсөн нэмэгдэж, амьдралын өнгөлөг тал гялалзах хандлагатай байна. Бүтээлч байдал болон зөн билиг сайн байна. Энэ өдрийн хандлагыг зөв ашиглах нь чухал байна. Таны сайхан сэтгэлийг хэн нэгэн буруугаар үнэлж мэднэ. Өөртөө хэт их итгэлтэй байдлыг тань буруугаар тайлбарлаж магадгүй. Ойр дотнын хүмүүсийн зөвлөгөөнд анхаарлаа хандуулж чадвал бүх зүйл удахгүй хэвийн болно.

Загас: Амьдралын эрч хүч өндөр түвшинд байгаа тул ажил үйлс амжилттай байж, таны сэтгэл санаа ч туйлын өөдрөг байна. Шударга ёс суртахуун, хэлсэн үгэндээ хүрдэг зан чанарыг дарга удирдлагууд тань зохих ёсоор үнэлэх болно. Өнөөдөр гадаад үзэмж тань хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх бололтой. Албан тушаал ахих буюу илүү өндөр цалинтай ажилд шилжих магадлал өндөр байна.