Цаг үеийн мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт санал авахаар хүргүүллээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 

1 дүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн “Газрын тухай 7,” гэснийг хассугай.

2 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.