Цаг үеийн мэдээ

АНУ-ын Лос-Анжелес хотод орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөөний 07:00 цагт шингэрүүлсэн хий ачсан автомашин Аламеда гудамж, Хенри Фордын өргөн чөлөөний орчимд дэлбэрчээ. Ослын голомтод Гал түймэртэй тэмцэх албанаас 12 гал сөнөөгч ажиллаж байсан бөгөөд 9 гал сөнөөгч бэртэж, 2 гал сөнөөгч түлэгдсэн байна. Тус ачааны машин нь 378.54 литр байгалийн шингэрүүлсэн хийн багтаамжтай хоёр тусдаа цистерн тээвэрлэж явсан гэж Гал түймэртэй тэмцэх албаны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. 

Эх сурвалж: abc7.com

Орчуулсан: Б.Гэрэлзаяа