Цаг үеийн мэдээ

-МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Д.ГҮРЖАВЫН НЭРЭМЖИТ НАСАНД ХҮРЭГЧДИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ-

Тэмцээнд эрэгтэй 18, эмэгтэй 8 багийн 300 гаруй тамирчин оролцож байна. Албаны ёсны нээлт өнөөдөр /2024.02.16/ 16:00 цагт Спортын ордонд боллоо.

Нээлтэд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, БТСГ-ын дарга н.Амараа болон багш дасгалжуулагчид, баг тамирчид, сагсан бөмбөг сонирхогчид, төрөлх нутгийн зөвлөлийн төлөөлөл оролцож Гавьяатад хүндэтгэл үзүүллээ. 

Дарханчуудад Сагсны Гүрээ нэрээр хэдийн танил болсон Гавьяат дасгалжуулагч сагсан бөмбөгтэй амьдралаа холбоод 50 гаруй жил болжээ. 

Түүхэн хугацаанд түүний бэлтгэсэн мянга мянган шавь нараас Сагсан бөмбөгийн Спортын мастер цолтой тамирчин 300 төрөн гарсан байна. 

Тэмцээн энэ сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана.