Цаг үеийн мэдээ

Хонь: Бага зэргийн үл ойлголцол нь нэр хүндийг тань сэвтүүлэх хэмжээнд хүрнэ. Асуудлыг их дэвэргэлгүй тэвчээртэй, хүлээцтэй байдлаар шийдээрэй. Ойр дотнын хүмүүс гол түшиг тулгуур болно. Аливаа үүсэх асуудлаас болж эрүүл мэнд доройтно. Өндөр настай хүмүүс өөртөө сайн анхаарал тавиарай. Од эрхсийн нөлөөгөөр бусдын үгэнд хэт итгэх байдал илэрч мэднэ.

Үхэр: Өнөөдөр та шинэ боломж олж харна. Ямар нэг байдлаар итгэж залбирах сүсэг бишрэл өндөр байх болно. Өөр орчноос сонирхолтой мэдрэмжийг авах болно. Магадгүй зарим хүмүүс хувийн амьдралдаа ямар нэгэн томоохон сонголт хийхэд хүрнэ. Ийм үед та урьд өмнөхөөсөө илүүтэйгээр өөрийнхөө дотоод сэтгэлийг сайтар сонсох хэрэгтэй. Мөн ойр дотнын хүмүүс оновчтой шийдвэр гаргахад тань туслах болно.

Ихэр: Төлөвлөсөн ажил хэрэг бүтэмж муутай байх нь өдрийн уур амьсгалыг таагүй болгоно. Ямар ч тохиолдолд бухимдлаа ил гаргалгүй тэвчиж, уураа барь. Аль болох ухаалгаар хандах юм бол аяндаа таагүй уур амьсгал үгүй болох болно. Ганц бие хүмүүс хэн нэгнийг үгүйлж ганцаардах болно. Гэр бүлтэй хүмүүс ойр дотнын хүнээ гомдоож мэдэх юм. Болгоомжгүй хэлсэн үг маргаан зөрчлийн үндэс болно.

Мэлхий: Өдрийн эхлэлд гэгээлэг сайхан мэдээ угтах болно. Ажил хэрэгт хэрэгжүүлсэн төлөвлөгөө амжилт олно. Хамт олны уур амьсгалыг зөв тийш эргүүлж чадвал бүтэн өдрийг та баяр хөөртэй өнгөрүүлэх болно. Харин худалдаа наймаа ажил тийм ч их амжилт дагуулахгүй байх. Эрсдэл гаргах хэрэггүй. Зарим ажлаа тохиромжтой өдөр хүртэл хойшлуулаарай.

Арслан: Өнөөдөр таны гаргасан санаачилга төвөггүй шийдвэрлэгдэх болно. Та хэнтэй ч эв зүйгээ олж, зөвшилцөж чадна. Гэхдээ гэнэн итгэмтгий зангаасаа болж хэн нэгний өгөөш болж мэдэх тул өөрт хамааралгүй зүйлээсээ аль болох хол байсан нь дээр. Бүх зүйл танаас шалтгаалах болно. Ерөнхий хандлага холимог байх боловч алдаа гаргах магадлал ойрхон байна.

Охин: Хэтэрхий их хичээл зүтгэл эсвэл зогсолтгүй тэмцэгч зан байдал нь эргээд таныг ядаргаанд оруулж мэднэ. Үр бүтээл гаргах гэж яарсны хэрэггүй гэж зөвлөж байна. Ажлын ачааллаа тайлахын тулд хувийн авьяас билгээ илрүүлэхийг хичээ. Эргэн тойронд үүсэх асуудалд бухимдалгүй, бүх үйл явдалд тайвнаар ханд. Маргаан гарвал аль болох эв найрамдалтай зохицуулахыг хичээгээрэй. Зорилгодоо хүрэхийн тулд урт замыг саад бартаатай нь туулна гэдгийг ойлго.

Жинлүүр: Амжилт өөд тэмүүлж байгаа хүнийг бүгд анхааран дэмжиж байх болно. Албан ажилд үр бүтээл нэмэх шинэ хамтрагч гарч ирснээр таны ашиг орлого арвижих болно. Гэхдээ олны танил хүмүүс хэл аманд өртөх асуудалтай тулгарна. Үүнд гутрах хэрэггүй. Цаг хугацаа бүгдийг анагаана. Амьдралынхаа чухал үүргийг амжилттай биелүүлэхийн тулд үр хүүхэдтэйгээ сайн ярилцаарай. Таны зөвлөгөө тэдэнд тус болж чадна.

Хилэнц: Энэ өдөр өөрийн дуртай зүйлээрээ хичээллэхэд цаг зав гаргаарай. Хэн нэгэнд хэтэрхий итгэснээсээ болж таагүй байдалд орж мэднэ. Санаа нийлдэг хүнтэйгээ л сайн хамтрагч болж чадна. Таны бүтээлч сэтгэлгээ нэмэгдэхэд сайхан харилцаа болон эерэг уур амьсгал гол нөлөө үзүүлэх болно. Цаг зав гарган гэр бүлийн хүнтэйгээ халуун дулаан яриа өрнүүл.

Нум: Ажил дээр болгоомжгүй үйлдлээсээ болж алдаа гаргана. Үүнийг засаж залруулахад төвөгтэй байх бөгөөд мөнгө төгрөгтэй холбоотой асуудал үүснэ. Энэ байдлаас гарах арга олохын тулд итгэл даах хүмүүстэй илэн далангүй ярилцаад үзээрэй. Ямар нэгэн гарц олж чадна. Харин зөрүүд зан болон өөрийнхөө хүслийг тулгах зэрэг нь улам л таагүй байдалд хүргэх болно. Санхүүгийн байдал тогтвортой болох боломж байгаа тул санаа сэтгэлээ тайван байлга.

Матар: Хэзээ ч хүслээр болохгүй зүйл дээр илүү өрсөлдөөн бий болно. Томоохон үйл ажиллагааны үед үүсэх өрсөлдөөнд үлдэхийн тулд ихээхэн хүч гаргах хэрэгтэй болно. Таны хувьд нэр хүнд хамгийн чухал болж магадгүй. Гэхдээ заримдаа бүх зүйлийг хүслээрээ шийдэх хэрэггүй байдаг. Зарим үед дотоод бодол гадаад хандлагадаа өөрчлөлт хийх хэрэгтэй болдог гэдгийг анхаар. Хамгийн хайртай хүмүүс чинь л таны болох болохгүйг хэлж өгнө. Тэднийхээ үгийг орхилгүй сонсоорой.

Хумх: Өнөөдөр гаднын хандлагад анхааралтай байж, хувийн орон зай, эрх чөлөөгөө хамгаалах хэрэгтэй. Тэвчээр хатуужил, сэтгэлийн тэнхээ шаардах болно. Ажил хэрэг дээр мэргэжлийн алдаа гаргахгүй байхыг од эрхэс сануулж байна. Анхаарал болгоомжтой ажиллахгүй бол асуудалд орж мэдэхээр байна. Зөвхөн урагшаа харж, өмнөх ажилдаа анхаарал хандуулаарай. Хөнгөмсөг зан алдаа гаргахад хүргэж болзошгүй. Бусдад туслах чин хүслийг тань буруугаар хүлээн авч магадгүй.

Загас: Зарим нэг зүйл дээр таны хүч хүрэхгүй, хэн нэгнээс тусламж дэмжлэг авах шаардлага гарна. Ойрын хамтрагч эсвэл дотнын найздаа хандаарай. Асуудал ихтэй, төвөгтэй ажлуудын ард гарч чадна. Мөнгө хөрөнгөтэй холбоотой асуудалд ул суурьтай хандан, сайтар бодож шийдвэр гаргаарай. Өөрийн үг хэл, үйл хөдлөлдөө хянамгай байж, гэр бүлдээ багагүй цагийг зарцуулаарай.