Цаг үеийн мэдээ

“Хөх сүрэг” ХХК-ийн захирал Г.Чойжамцаас тодрууллаа. 

-Булган аймагт нөхцөл байдал ямар байна вэ?

-Бусад аймгуудыг бодвол арай зөөлхөн байна. Гэхдээ би өвөлжилтийн асуудлыг нарийн хариулж мэдэхгүй л дээ. “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөр амжилттай явж байгаа боловч Цагаан сараас хойш зудтай холбоотойгоор түрдээ зогсонги байдалтай байна. Яагаад гэхээр малчид маань юун жуулчин манатай байгаа. Тэхдээ төсөл цаашид хэрэгжээд явна. Цаг агаарын нөхцөл байдал сайжраад удахгүй урин дулаан болоод эхэлнэ. Тэгэхээр төсөл явдгаараа явна. Булган аймгийн бүх сумаас малчид бүртгэлдээ хамрагдчихсан. Хонио өгөхөд бэлэн жуулчнаа хүлээж авахад бэлэн. 

-Хонь өгсөн тохиолдлууд байгаа юу?

-Байгаа. 

-Хэчнээн хонь өгсөн юм бол. Тэдгээр жуулчидтайгаа эргээд холбоотой байгаа юу?

-Булган аймаг энэ төсөлд хамрагдаад 16 сум нь бүгд орчихсон. Сум болгоноос 10-15 айл бүртгэлдээ хамрагдсан. Нэг айл нь дунджаар 10-20 хонь жуулчдад өгөхөөр дата мэдээллээ өгчихсөн байгаа. Аймагт ирсэн жуулчид хонио авсан. Гэхдээ ирсэн жуулчдын тоо бага. Яагаад гэхээр Булган аймгаар жуулчдаа явуулдаг аялал жуулчлалын компаниуд ховор юм байна лээ. Урьдчилаад 6 сарын өмнөөс аялал жуулчлалын хөтөлбөрөө гаргачихдаг. Тэгэхээр Булганаар бараг хөтөлбөрөө гаргадаггүй юм байна. Булган аймагт өвлийн аялал жуулчлалын бааз цөөтэй учраас ихэнх аялал жуулчлал говь болон Архангай руу явчихдаг юм байна лээ. Энэ жил тооны хувьд харьцангуй бага жуулчид ирсэн. Бид Цагаан сарын дараа идэвхижүүлэлт хийгээд, Солонгост сурталчилгаагаа хийж, жуулчлдыг татъя гэж төлөвлөж байсан боловч зудтай холбоотойгоор тэдгээр ажлууд бүгд хойшлогдсон. Одоогоор жуулчдын хонь ямар нэгэн байдлаар хорогдсон, эрсдэлд орсон гэсэн мэдээлэл алга. Малчид магадгүй нэг жуулчны хонь эрсэдвэл түүнийгээ манайх руу мэдээлэх үүрэгтэй. Одоогоор ямар нэгэн тийм мэдээлэл ирээгүй учраас жуулчдын хонь ямар нэгэн эрсдэлд ороогүй. Булган аймаг цахим сүлжээгээр яваад байгаа шиг хүнд байдалд хүрээгүй. Яагаад гэхээр хангай газар учраас харьцангуй гайгүй байгаа. Гэхдээ өмнөх жилүүдээ бодвол чанга байна. Юу юугүй гэр нь цасанд дарагдчихсан, хонь нь идэх өвсгүй болчихсон тохиолдол Булганд алга.

С.ОТГОН

Таны сурталчилгаа