Цаг үеийн мэдээ

Автомашинтай иргэн зам дээр хогоо хаяж буй бичлэг цахим орчинд тархсан. Тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Гудамж талбайд ил задгай хог хаясан зөрчил”-өөр торгожээ. 

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАВДУГААР БҮЛЭГ 

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

5.1 дүгээр зүйл. Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах

1. Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.