Цаг үеийн мэдээ

Хонгконг -Улаанбаатар чиглэлийн 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ОМ298 дугаарт аяллын нислэгийн үед  агаарын хөлгийн кабины даралтын заалт /indicator/-д анхааруулах дохио ассанаас шалтгаалан нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу шалгах зорилгоор Бээжин хотын Капитал Олон улсын нисэх буудалд 16:00 цагт техникийн буулт хийсэн байна. 

Хонгконгоос ирж буй зорчигчдыг Бээжин - Улаанбаатар чиглэлийн ОМ224 аяллын нислэгээр буюу В787 агаарын хөлгөөр авчрах тул зорчигч Та бүхнийг нөхцөл байдлыг ойлгон хүлээцтэй хандана гэдэгт итгэж байна хэмээн МИАТ ТӨХК-аас мэдээллээ.