Цаг үеийн мэдээ

2024 оны 2-р сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна

Хонь: Далд зөн мэдрэхүй сайн байгаа тул өөрийн давуу талаа хөгжүүлэхэд ашигтай байх болно. Зарим үед зөн совин, сэрэл мэдрэмждээ итгэж, аливаа шийдвэрийг гаргахдаа өөрийгөө сонс. Олон нийтийн үйл ажиллагаанаас аль болох зайлсхий. Од эрхэс танд ямар ч нөхцөл байдалд орсон чухал шийдвэр хурдан гаргах хэрэггүй болохыг анхааруулж байна. Таны санхүүгийн байдал тогтворгүй болох эрсдэл байна.

Үхэр: Хууралт мэхлэлт дагуулсан учралаас зайлсхий. Хэрэв шинэ ажил төлөвлөж байгаа бол түүнийгээ орхи. Өнөөдөр гаргасан хүчин зүтгэл талаар өнгөрөх магадлалтай. Болж өгвөл тодорхой бус үйл явдалд орооцолдохгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Таагүй байдлын дийлэнх нь аяндаа үгүй болно. Хэрэггүй зарлага гаргахаас зайлсхий. Мөнгөний хуримтлал бий болгохыг хичээ.

Ихэр: Шинэ гэрээ байгуулах, ажил хэргийн хэлэлцээр хийх зэрэгт таатай өдөр. Таны өөдрөг үзэл, нийтэч зан өнөөдөр бүгдийн сэтгэлийг татна. Ажил хэрэгт тус дэм болох шинэ түнштэй болно. Санхүүгийн алдагдлаас сэргийлэхийн тулд бичиг баримтаа сайн бүрдүүл. Арилжаа наймаа хийхдээ их анхааралтай бай. Таны хүсэл удахгүй биелнэ.

Мэлхий: Нийгэм, улс төрийн хүрээлэлд эзлэх байр суурь таны сэтгэл зүйд ихээр нөлөөлнө. Улс төрийн амьдралд болж буй үйл явдлуудын талаар олон нийтийн сүлжээгээр түгээх мэдээллийн ач холбогдол өсөн нэмэгдэнэ. Ямар ч дуулиан шуугианы үед амгалан тайван байдлаа хадгалж, хэт сэтгэл хөдлөлд автахгүй байхыг зөвлөж байна. Энэ үед ажил амьдралаа сайн төлөвлөхгүй бол ядаргаанд орох үндэс суурь бий болох магадлалтай.

Арслан: Өөрийн сайн талаа харуулахыг хүсэж байгаа ч сэтгэл санаа тогтворгүй байх болно. Нөхцөл байдал урьдчилж таахын аргагүй байдалд орж болно. Аливаа харилцаанд харилцан буулт хийх, алтан дунджийг олоход хүндрэлтэй байх бололтой. Өөрийн эргэн тойрны хүмүүсээс сайн талыг нь олж харахыг хичээ. Хэт шүүмжилсэн байдлаар бодит үнэнийг үнэлж дүгнэж чадахгүй.

Охин: Амьдралын эрч хүч улам нэмэгдэх тул таны үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх магадлалтай. Эргэн тойрны хүмүүст өөрийн тухай зөв сэтгэгдэл төрүүлж чадна. Өнөөдөр шинийг бүтээх хүслээ хэрэгжүүл гэж од эрхэс зөвлөж байна. Нэр хүндээ өсгөх, зорилгодоо хүрэхэд тань олон хүчин зүйл туслахад бэлэн байна. Таны эерэг зан чанар дайснуудаа буулгаж авах ач тустай байна.

Жинлүүр: Ачаалал ихтэй ажил хийдэг бол өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Хэт хайхрамжгүй байх нь биеийн байдалд муугаар нөлөөлж болно. Зөрүүд эсвэл хэт шулуун шударга зан нь ойр тойрныхонтой харилцахад сөргөөр нөлөөлнө. Ажил амьдралын асуудлууд таны ихэнх цагийг авах боловч од эрхсийн байрлалаас болж их зүтгэл гаргасан ч мэдэгдэхүйц амжилтад хүрэхгүй бололтой. Эрсдэл бүхий үйл ажиллагаанаас хол бай. Энэ үед амжилт амархан ирэхгүй.

Хилэнц: Ажилдаа хэтэрхий их эрч хүч зарах хэрэггүй гэж од эрхэс сэрэмжлүүлж байна. Ажлаа цаг хугацаанд нь дуусгахын тулд эрч хүчээ ухаалгаар хуваарилах хэрэгтэй. Үүссэн нөхцөл байдалд тохируулан ажиллах шаардлага гарна. Гэхдээ тухайн нөхцөлд тохирсон хариу арга хэмжээг аль болох хурдан авах ёстой. Хэн нэгний хандлага танд хуурамч мэт санагдах тул үл итгэх байдал давамгайлна. Аль болох мэдээллийн эх сурвалжаа сайн шалгаарай.

Нум: Юу ч таны сэтгэлийг шаналгах ёсгүй. Холын төлөвлөгөөг гүйцэлдүүлэх гэж яарах хэрэггүй. Мөнгө санхүүгийн хувьд алдагдал авчирч мэдэх зарлагаа сайн тооцоолон бодоорой. Аливаа үйлдэлдээ хөнгөн хуумгай хандахгүй байхыг хичээ. Хувийн асуудлыг гэр бүлийн хүрээнээс халихгүйгээр шийдэхийг сануулж байна.

Матар: Эхэлсэн ажлаа дуусгах, өрнөж буй үйл явцыг дүгнэх зэрэгт тохиромжтой өдөр. Мөн ойр дотнын хүмүүстэйгээ харьцахад таатай байна. Таны идэвх зүтгэл удирдлагын анхааралд өртөнө. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд хэн нэгэнтэй хамтрахыг зөвлөж байна. Мөн өөрийн зарим нэг муу зуршлаас салахад тохиромжтой цаг үе юм. Шинээр танилцсан хүнтэй дотно холбоо үүсгэж магадгүй.

Хумх: Ямар ч ажлыг өөрийн анхаарлаас гадуур орхиж болохгүй үе. Энэ өдрийн үйл явдал таныг зарим өөрчлөлт гарахад хүргэнэ. Өмнөх ажилдаа нухацтай нямбай хандах хэрэгтэй. Учир нь бүх зүйл таны хүссэнээр болохгүйг анхаар. Магадгүй асуудал үүссэн ч сэтгэл санааны хэт хөөрөл, уур уцаараа дарж тайван байгаарай. Нөхцөл байдал аяндаа сайжрахыг мэдэрнэ.

Загас: Бүтээл туурвих болон мэргэжлийн ажлаа хийж гүйцэлдүүлэхэд тохиромжтой өдөр. Ашигтай ажлаа хийж дуусгахад онцгой их хүчин зүтгэл гаргах шаардлагатай. Өнөөдөр болох зарим үйл явдал таны төсөөлснөөс өөрөөр өрнөнө. Чөлөөт цаг гарвал ойр дотнынхоо хүнтэй хамт тайван, анир чимээгүй орчинд өнгөрүүлээрэй.