Цаг үеийн мэдээ

Гуравдугаар сарын 22-ны Баасан гарагийн 13:00 цагаас Төв аймгийн Батсүмбэр сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Бат-Очирын Пүрэвдоржийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. 

Барилдах бөхчүүдийг гуравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Үзэгчид www.ticket.mn-ээс тасалбараа захиалан авах боломжтой. 

Тус барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус 1,5 сая төгрөгийн бай шагнал гардана. 

Тус барилдаанд зодоглох бөхчүүд доорх линкээр орж, зааврын дагуу бүртгүүлнэ. 

https://www.devjee.mn/t/254nhXuKq2jv135QNvKW