Цаг үеийн мэдээ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зургаан хоногийн дараа Сингапурт эхэлнэ.

Монголын шигшээ багийн дасгалжуулагч Стив Сер өнгөрсөн долоо хоногт эрэгтэй багаа бүрдүүлэхдээ “Хасын Хүлэгүүд”-ийн гурван залуу тоглогчийг дуудсан. Тэгвэл тэдэн дээр дөрөв дэх гишүүнээр “Хасын Хүлэгүүд”-ийн ахлагч А.Анандыг дууджээ.

Ингэснээр “Хүлэгүүд”-ийн тоглогчдоос бүрдсэн шигшээ баг энэ удаагийн Азийн аваргад ах нарынхаа амжилтыг буухиалахаар гурав хоногийн дараа Сингапурыг зорих нь ээ. Монголын баг Тайландтай нэг хэсэгт багтсан бөгөөд дээрх хоёр дээр Солонгосын шигшээ нэмэгдэх магадлал өндөр байна.

Сануулахад, эрэгтэй багт А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэръяа, А.Ананд, эмэгтэй багт Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нарын бүрэлдэхүүнтэй тивийн аваргад өрсөлдөнө