Цаг үеийн мэдээ

Турк улсын Истанбул хотод засвар хийж байсан шөнийн клубт гал гарсны улмаас 29 хүн амь эрсэджээ. Мөн найман хүн түлэгдэж бэртсэний долоогийнх нь биеийн байдал хүнд байна.

Засгийн газрын мэдээлэлд дурдсанаар гал даваагаас мягмар гарагт шилжих шөнө 01:00 цагийн үед Истанбул хотын Гоненоглу дүүргийн 16 давхар барилгын доод давхарт байдаг Masquerade клубт асч эхэлжээ. Амиа алдсан хүмүүс бүгд барилгын ажилчид байсан аж. 

Уг осолтой холбогдуулан Туркийн цагдаа нар найман хүнийг баривчлан саатуулсан байна. Баривчлагдсан хүмүүс дунд шөнийн клубын зохион байгуулагч, нягтлан бодогч, түншүүд нь багтжээ. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, ослын газраас баримт цуглуулж байна.

Истанбул хотын даргаар саяхан сонгогдсон Экрэм Имамоглу клубын барилгын зөвшөөрөл асуудалтай байгааг мэдэгдэв. Туркийн эрх баригчид хохирогчдын ар гэрт эмгэнэл илэрхийлжээ.