Цаг үеийн мэдээ

Аялал жуулчлалын салбарт өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлууд, салбарын ирээдүй, цаашдын бодлогыг тодорхойлох зорилгоор 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын холбоод, аялал жуулчлалын салбарын эрдэмтэн багш судлаачид, хөтөч тайлбарлагч нар, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл болсон 880 гаруй хүн нэгдэн чуулж байна.

Мөн Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо “Нийтийн эрх зүйн хуулийн этгээд”-рүү Төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх эрх шилжүүлэхтэй холбогдуулан байгуулж буй санамж бичиг, “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим” “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ” нар хамтран ажиллах санамж бичигт Талууд гарын үсэг зурах юм.