Цаг үеийн мэдээ

"Дархан-2" өртөө-Шарын гол хоорондын замын 11 км-ын 5 зуутад байрлах автозамын гарамд 2024 оны дөрөвдүгээр сарын 13-ны 21:11 цагт 3501 дүгээр галт тэрэгний урдуур Субару маркын суудлын автомашин орж осолдсон харамсалтай хэрэг гарсан.

Уг ослын улмаас машинд явсан 2 иргэний биеийн байдал хүнд сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан. Гэвч эмэгтэй нь нас барсан тухай мэдээлэв.

Эмэгтэй өнөөдөр 15:00 цагийн орчимд шархаа даалгүй нас баржээ. Талийгаач 40 настай, олон эрхтний маш хүнд хавсарсан гэмтэлтэй гэх оношоор эмчлүүлж байжээ.