Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр нийт 1902 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1487, гэмт хэргийн шинжтэй 112 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 70 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүллээ.