Цаг үеийн мэдээ

Засгийн газраас 2024 онд тусгай зориулалтаар агнах ан, амьтдын нээлттэй дуудлага худалдааг зарлалаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн "Тусгай зориулалтаар 2024 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай" 89 дугаар тушаалаар 2024 онд Өмнөговь аймгийн агнуурын бүс нутгаас тусгай зориулалтаар угалз -9, тэх -18 толгойг агнуулахаар нээлттэй дуудлага худалдааг зарлаж байна. 

Бүртгэл 2024 оны 4 сарын 17-ны өдрөөс 4 сарын 29-ны дуустал бүртгэнэ. 

Босго үнэ: Засгийн газраас 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 261 дүгээр тогтоолоор баталсан амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20 хувь байна. 

- 1 угалз 22.200.000*20 буюу 4.440.000 төгрөг 

- 1 тэх 5.300.000*20 буюу 1.060.000 төгрөг