Цаг үеийн мэдээ

2024 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Сэтгэл дундуур өдөр. Та өөрийнхөө дэргэд байгаа, хамт ажилладаг, хамгийн их жөтөөрхдөг хүндээ бүхий л анхаарлаа хандуулаарай. Түүний зүгээс ирэх сөрөг хандлагад өртөхгүй байх талаар бүх боломжтой арга хэмжээг авч өөртөө бүрхүүл үүсгээрэй. Энэ өдөр таны хүч хөдөлмөрөө ихээхэн зориулж хийсэн зүйл тань бүтэмж муутай болж сэтгэл санааг тань гонсойлгоно. 

Үхэр: Анхаарал болгоомжтой байх нь энэ өдөр илүүдэхгүй. Бүсгүйчүүд өөрийн сэтгэл зүйгээ бүх зүйлд бэлтгэн даван гарч чадвал эргээд бусад саадыг ч амжилттай даван туулна. Азгүй явдлуудыг өөртөө хүндээр тусгаж хүлээж авах хэрэггүй. Эрчүүдийн сэтгэлийг баясгах, толгойг нь эргэмээр сайхан санал тавьж магадгүй. Гэвч үр дүн нь ч эргэлзээтэй байх учраас сайтар тунгаан бодох хэрэгтэй.

Хамтатгах: Хайр дүүрэн өдөр. Аав ээж, ахан дүүстэй тус хүргэх аян зохион байгуулж амжилттай хэрэгжүүлнэ. Энэ өдөр гэр бүл, хайр энхрийллээр дүүрэн байх болно. Хөндлөнгөөс ирсэн сайхан сэтгэл агуулаагүй зөвлөгөөг чихнийхээ дэргэдүүр өнгөрүүлээрэй. Зарим бүсгүйчүүдийн хувьд гол хөдөлгөгч хүч, бүхнийг зохицуулагчийг орлох болно. Бүх зүйл таны толгой дээр ирэхэд та сандралгүй даван гарахыг хичээ.

Мэлхий: Эрсдэлтэй өдөр. Цаг зав багатай хүмүүс нэн түрүүнд эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд орохыг зөвлөж байна. Ялангуяа гэнэтийн аваар ослоос өөрийгөө байнга хамгаалж байх хэрэгтэй. Ямар нэгэн санаачилга гаргасны хэрэггүй учир нь энэ өдөр таны талд олон хүн зогсохгүй, санал тань дэмжигдэхгүй байх талтай. Санхүүгийн хувьд амжилт хэд хэдэн зүйлээс шалтгаална.

Арслан: Хоёрдмол өдөр. Сэтгэл догдлуулсан баярт мөч таныг хүлээж байна. Хувийн амьдралд тань аз хийморь дагалдах болно. Энэ ордны хүмүүсийн хувьд хөдөлмөрийн бүтээмж өндөртэй, ажил төрлийн идэвх сайтай, гэнэт тулгарсан асуудлыг хурдан шуурхай шийдэх чадвар сайжирна. Харин товлосон уулзалт тань цуцлагдаж, танд таагүй уур амьсгалыг авчрах болно.

Охин: Эрсдэлтэй өдөр. Эрчүүдийн хувьд ажлын ачаалал ихтэй байх бөгөөд ганцаарчилж хийхээс илүүтэй хамтарч хийсэн ажил илүү үр дүнтэй, ахицтай байх болно. Сэдсэн ажлууд тань ихэвчлэн амжилттай байна. Харин бүсгүйчүүдийн хувьд товлосон хугацаандаа ажлаа дуусгаж чадахгүй нэлээд бачимдаж, тулгамдаж магадгүй. Хугацаа хоцорсон ч ажлын үр дүн сайн байх болно. 

Жинлүүр: Хувийн амьдралд тань тодорхой өөрчлөлт гарах магадлалтай байна. Та мэргэжлийн ажлаасаа таашаал авч, түүгээрээ бүрэн дүүрэн тэжээгдэн, тэтгэгдэх болно. Харин аливаа уулзалт ярилцлага нь таны бодсон шиг байхгүй бөгөөд цар хүрээний хувьд хэт данагар болж мэднэ. Бичиг баримт, албан хэргийн материалтай анхааралтай ажиллаарай.

Хилэнц: Ажлын ур чадвараараа олон хүний дунд өөрийн авьяас, чадвараа харуулан гялалзах болно. Таны хувьд олон салбарын нэр нөлөө бүхий хүмүүстэй танилцах завшаан тохиож болох юм. Өмнөх өдрүүдээ бодвол бага зэргийн амжилттай, үр дүнтэй байх болно. Гэхдээ хэрэв та өөртөө гарсан боломжийг зөв ашиглаж чадвал. 

Нум: Зөрчилдсөн өдөр. Таны өөрөөсөө ч харамлан хайрлаж байсан зүйлийг тань хэн нэгэн үрэн таран хийхийг харах тэр зүйлийг мэдрэх болно. Ойр дотнын хүмүүсийн шүүмжлэлтэй сануулгад тийм ч их эмзэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хүссэн хүсээгүй таны бодсоноор бүх зүйл болж чадахгүй тул хүчээр болгох гэж зүтгэх нь таныг хий хоосон ядраахаас цаашгүйг санаарай.

Матар: Нийгэм дэх байр сууриа олны дунд сэвтээхгүйн тулд чухал уулзалт бүү төлөвлө. Та хамгийн эрхэмлэж, хүндэлж явдаг хүнтэйгээ уулзаж ярилцах төдийгүй түүнээс олон зүйлийг суралцах боломжтой болно. Ажил идэвхтэй хайж байгаа хүмүүс тодорхой хариу хүлээж авна. Олон хүмүүст ажлын боломж нөхцөл нь таалагдахгүй байж мэднэ. 

Хумх: Өөрийн бодож боловсруулснаа эргэн харах, түүнийг хангалттай гэж үзэж байвал хэрэгжүүлэх арга замыг эртхэн хайхыг зөвлөж байна. Хувийн амьдрал тань танаас маш их тэвчээр, ухаалаг байдал, болгоомжийг шаардах болно. Бүсгүйчүүд бусдыг даган дуурайх, тэдний үйл хөдлөл, үг яриаг хүртэл сонирхон өөртөө нэвтрүүлэхийг хүсэх үе ирнэ.

Загас: Худалдаа наймаа хийдэг хүмүүсийн амжилт нь бусдын нүдэн дээр дэвжин дээшилнэ. Тэдний хязгааргүй сэтгэх чадвар, сүйхээтэй сэргэлэн зан нь олон амжилтыг авчрах болно. Тэд оддын ивээлийг хүртэх болно. Харин үл таних хүний нөлөөнд хэт хурдан автах нь таныг буруу гишгэхэд хүргэж мэдэх тул болгоомжтой байхыг зөвлөж байна.