Цаг үеийн мэдээ

Архангай аймгийн Жаргалант сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Улсын арслан "Эрээн хавиргат" Баатарын Төрбат, улсын харцага Арцын Гончиг, улсын начин Готовын Баасанжав нарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын 20-ны 13:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно. 

Барилдах бөхчүүд доорх линкээр орж, зааврын дагуу бүртгүүлнэ. 

https://www.devjee.mn/t/z3w2IHXIEYUSN82FzLFN

Тус барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус 1.5 сая төгрөг гардахаас гадна Жаргалант нутгийн брэнд эмээл дагалдах юм. 

Мөн барилдсан бүх бөхчүүдэд гарын бэлэгтэй, Уран барилдаан, Улсын цолд ойрхон бөхийн шагнал, азтай 9 үзэгч тодруулж, нутгийн брэнд эмээл гардуулна. 

Үзэгчид тасалбараа www.ticket.mn- ээс захиалах болон бөхийн өргөөнөөс ирж авах боломжтой.