Цаг үеийн мэдээ

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн хойно шар өвс шатсан дуудлага өнөөдөр / 2024.04.19/ 12:05 цагт Онцгой байдлын албанд ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангийн бүрэлдэхүүн, ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлтийн бүрэлдэхүүн унтраахаар ажиллаж байна.