Цаг үеийн мэдээ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, цахимаар шуурхай үзүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Үүний хүрээнд AUTOBOX аппликейшнаар улс болон хот хоорондын автобусны тасалбар захиалах, техник хяналтын үзлэгийн цаг захиалах, мэргэшсэн жолоочийн шалгалт өгөх, торгууль, даатгал, авто зам ашигласны төлбөр төлөх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг тоон гарын үсгээр хийлгэх зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх үйлчилгээг цахимаар  авах боломж бүрдүүллээ.