Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу 4-р сарын 19-ний өдрийн 12:05 цагт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн хойно шар өвс шатсан дуудлага ирсэн. Дуудлагын дагуу дөрвөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34, 74, 26, 63, 10-р ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид, ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн ажиллалаа. 

Алба хаагчид шуурхай ажиллаж гал түймрийн тархалтыг 14:15 цагт зогсоож, 15:30 цагт бүрэн унтраалаа.