Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 12

2024.04.20 / БЯМБА ГАРАГ

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН

НАЙМАН ЦАГААН ХӨХ БАР ӨДӨР

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.

Наран ургах, шингэх: 05.53-19.49

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 4 сарын 20, Санчир гараг. Билгийн тооллын 12, Харцага одтой, хөх бар өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:53-19:49. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.