Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагад 2019 оноос хойш 14 аймгийн 27 суманд байрлах шашны хийдүүдэд хууль бусаар нэвтэрч түүх соёлын дурсгалт эд зүйлс шашны эд зүйлс алдагдсан гэмт хэрэг бүртгэгдсэнийг илрүүллээ. Дээрх гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн байж болзошгүй иргэн Б-г энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр дайчлан баривчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад В.Батсайхан: "Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэрэг хөтлөлтийн болон мөрдөн байцаалтын хэрэгт нийт 537 ширхэг түүх соёлын дурсгалт зүйлийг хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа холбогдох байгууллагад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Монгол улсын нутаг дэвсгэрээс түүх соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх буюу Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдэх болсон. 2024 оны эхний 4 сарын байдлаар нийт 3 энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдэж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Дээрх гэмт хэрэгт нийт 206 ширхэг түүх соёлын дурсгалт зүйл байж болзошгүй эд зүйлийг түр хураан авч мэргэжлийн байгууллагын шинжилгээг хийдгэхээр хүргүүлсэн" гэх мэдээллийг өглөө.