Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 13 2024.04.21 / НЯМ ГАРАГ/

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН ДОЛООН УЛААН ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Жаргал ирнэ

Наран ургах, шингэх: 05.51-19.51

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 4 сарын 21, Адьяа гараг. Билгийн тооллын 13, Харцага одтой, хөхөгчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.