Цаг үеийн мэдээ

2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Залуу хүмүүсийн хувьд уулзаж учрах, болзоонд явах, шинээр хэн нэгэнтэй танилцах, ураг барилдах зэрэгт тохиромжтой. Харин аливаа худалдан авалт, санхүүгийн ажиллагаа нь амжилт муутай байх болно. Ялангуяа шунан дурлаж авсан эд чинь таны гарт орсны дараа үнэ цэнэ нь алдагдаж, сонирхлыг тань огтхон ч татахгүй, хэрэггүй зүйл болж хувирч мэднэ. Гэр бүлдээ цагийг өнгөрүүлэхийг хичээ.

Үхэр: Тодорхой нөхцөл байдлын улмаас таны хийж байгаа зүйл зогсонги байдалд орно. Гэвч энэ нь түр зуурынх байх болно. Танд олгогдсон цаг хугацааг зөв зүйтэй ашиглаж чадвал энэ нь танд аливааг эргэцүүлэн бодох, дүгнэлт хийх боломж болно. Хосуудын хоорондын харилцаа эвтэй байж, харилцан буулт хийх, итгэлцэл давамгайлна. Гэр бүлдээ тавих анхаарлаа сулруулж болохгүй. 

Хамтатгах: Өмнө нь хийж дадсан ажлаа хийж байгаа ч одоогийнх тэс өөр мэт санагдана. Гэвч энэ нь зөвхөн таны сэтгэл санааны байдлаас болж байгаа гэдгийг ойлгоорой. Таны хувийн орон зайд нэгэн шинэ хүн нэвтрэн орж ирж, таны амьдралыг орвонгоор нь өөрчлөх хүн байх болно. Та сэтгэл зүрхний асуудалдаа тууштай, үнэнч хандахыг хичээгээрэй. 

Мэлхий: Шинэ харилцаа тогтоохыг хичээ, ялангуяа гадаадын боловсрол, мэдлэгтэй хүмүүстэй танилцах нь танд ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ. Материаллаг байдлаа дээшлүүлэх гэж хэт их мэрийх хэрэггүй. Хэрэггүй шунахай сэтгэл муу зүйлд хөтөлж мэднэ. Улс төр болон олон нийтийн ажил нь бүтэмж муутай, нэр алдар амбиц хөөсөн хүмүүс бусдад амархан хууртагдаж мэднэ. 

Арслан: Бүсгүйчүүдийн хувьд найз нөхдийн урвалтыг мэдэрч, тодорхой зөрчилдөөн үүсэх тул үүссэн нөхцөл байдлаас өөрийгөө их хүндрүүлэлгүй авч гарахыг зөвлөж байна. Харин эрчүүдийн хувьд атаархсан, муу сэтгэлтэй нэгний явуулгаар одоо байгаа байдлыг нь үндсээр нь өөрчилж мэднэ. Ажил албан тушаалаасаа илүү ихийг найдах хэрэггүй.

Охин: Гадна дотнын олон улс цугласан газар уригдан очих, эсвэл ямар нэгэн байдлаар тэнд хэн нэгэнтэй уулзах завшаан тохиож магадгүй энэ нь танд ихээхэн боломжийг нээж өгч мэднэ. Тав тухтай, тайван байдлыг эрхэмлэгч бүсгүйчүүдийн хувьд нүдийг нээж, шуналыг хөдөлгөх нэлээд их зүйлтэй нүүр тулна. Гэвч таны боломж бололцоо харахаас хэтрэхгүйд сэтгэлээр унаж мэднэ.

Жинлүүр: Үйл хөдлөл, идэвх тань мэдэгдэхүйц дээшилж бэрхшээл саадыг даван туулна. Эрүүл ухааныг тань сэтгэл хөдлөл чинь давамгайлж байна. Бүх төрлийн ажил тань амжилттай байна. Та өрөвч зөөлөн байж, эргэн тойрныхныхоо хүмүүсийн алдаа дутагдлыг бүү шүүмжил. Зарим эрчүүдийн хувьд сэтгэл хөдлөл дүүрэн байх ч үр бүтээл багатай байна. 

Хилэнц: Та өөрийн гэнэн зангаасаа болж бусдад мэхлэгдэх, хялбар аргаар мөнгө олох гэсэн явуургүй санаанд нь унаж мэднэ. Таны аливаад бодлогогүй хандчихдаг зан чинь эргээд өөрт тань уналтыг авчирна. Зүс танихаас цаашгүй хүмүүсийн саналыг сайтар бодож, судлах хэрэгтэй. Иймэрхүү санал хүсэлтээс болж томоохон алдаа гаргаж магадгүй.  

Матар: Хянуур өдөр. Үг яриа нийлдэггүй, харилцахад бэрхшээлтэй хүмүүстэй яриа хэлэлцээрт орох магадлал өндөр байх ба хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ. Энэ нь таны урмыг хугалах ч урт хугацааны хамтын ажиллагааны турш сайн түнш хамтрагч ч болох боломжтой. Ажил мэргэжлийн хүрээнд болон ар гэрт гачигдал бэрхшээл тулгарч мэдэх юм. Аливаа осол бэртлээс өөрийгөө үргэлж сэрэмжил. 

Хумх: Хүнд өдөр. Элдэв туршилт хийх, биелэгдэх аргагүй төлөвлөгөө зохиох, амьдралдаа хүч хөдөлмөрөө зориулан босгосон зүйлсээ нураах гэсний хэрэггүй. Магадгүй уур бухимдлаас болж эдгээр зүйлсийг хийж магадгүй. Сэтгэл санаа тогтворгүй, хувьсан өөрчлөгдсөн таагүй өдрүүдийн нэг. Таны эмээж, зүрхшээж барьж авсан зүйл тань нэгхэн оролдлогоор амжилттай болох болно.

Загас: Удаан хугацаанд төлөвлөн байж хийсэн зүйл тань амжилт муутай болж таны тархийг гашилгана. Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, илүү ихийг танин мэдэхэд бүхий л сэтгэлээ зориулж, өөрийн зөвлөх туршлагатай хүнийг эрэлхийлнэ. Оюун санаагаа тэнцвэртэй байлгаж стресс бухимдалд орохгүй байхыг зөвлөж байна.