Цаг үеийн мэдээ

Өнөөдөр 1318 иргэнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ.

Хуурайшилт нэмэгдэж ой хээрийн болон шар өвсний гал түймрийн эрсдэл нэмэгдсэн тул өнөөдөр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, хөдөлгөөнт ухуулга сурталчилгааг эрчимжүүлж Багануур, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 28 байршилд зохион байгуулж, 999 иргэнд 1200 ширхэг санамж сэрэмжлүүлэг тарааж ажиллав.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн “Багануур 4х4” авто клубтэй хамтран 32 иргэн 16 техник хэрэгсэлтэйгээр ногоон бүсийн эргүүл болон цэвэрлэгээг зохион байгуулж 34 иргэнд санамж сэрэмжлүүлэг хүргэсэн.

Мөн Баянгол, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ой хээр болон шар өвсний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээх өдөрлөг арга хэмжээг “И-март” худалдааны төвийн урд талбай, Сүхбаатар дүүргийн 19-р хороо Шаргаморьтын эцэст тус тус зохион байгуулж 285 иргэнд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ.