Цаг үеийн мэдээ

Хулгайд алдагдсан шашны эд өлгийн зүйлсийг зах худалдааны төвд худалдан борлуулах болон улсын хилээр хууль бусаар гаргах, гадаад улсын иргэдийн захиалгаар үйлдсэн байж болзошгүй тул шашны эд өлгийн зүйлс, эртний эдлэл худалдан авдаг хэсэгт цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт явуулсан.

Гандантэгчинлэн хийдийн бурхны сан хариуцсан лам М.Ганхуяг "Энд аягүй олон бурхан шүтээн, угсаатны эд бүлгийн зүйлс байна.  Энэ олон хулгайд алдагдсан шашны зүйлсийг олж, сүм хийдүүдэд нь бүрэн бүтэн өгч, тухайн хулгай хийсэн хүмүүсийн муу үйлийг зогсоож өгсөн цагдаа нартаа нийт сүсэгтэн олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Энэ олон судар ном, оюун санааны бүтээл , биет болон биет бус өвийг буцаан авчирч байна буянтай сайхан ажил юм" гэлээ.